Буйр руу зорчиж явсан 7 машины зорчигчдоос эерэг тохиолдол илэрсэн тул буцаажээ

2021/07/14
Буйр руу зорчиж явсан 7 машины зорчигчдоос эерэг тохиолдол илэрсэн тул буцаажээ

2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагаас 14-ний өдрийн 08:00 цагийн хооронд Хөлөнбуйр хяналтын цэгээр аймгаас 123 тээврийн хэрэгсэл, 397 зорчигч гарч, аймаг руу 256 тээврийн хэрэгсэл, 866 зорчигч оржээ.

Орох хөдөлгөөний нилээд нь буюу 124 тээврийн хэрэгсэл, 563 зорчигч Буйр нуурын чиглэлд бүртгүүлж, нэвтэрсэн байна. Бүртгэл, хөдөлгөөнийг зохицуулахаар АЗДТГ, ЭМГ, ОБГ, МХГ, БТСГ, ХХААГ зэрэг байгууллагын 12 төрийн албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэжээ.

Аймаг руу орж буй иргэдээс 5 лаборант түргэвчилсэн шинжилгээг 3 цэгт авч, шуурхай үйлчилгээ үзүүлсэн байна. 

Сүүлийн 24 цагт Буйр нуур луу гэр бүлийн хүрээнд аялж байсан 7 машины зорчигчдоос түргэвчилсэн 2 удаагийн шинжилгээгээр эерэг тохиолдол гарсан тул хот руу буцаасан байна. 

 

Буйр руу зорчиж явсан 7 машины зорчигчдоос эерэг тохиолдол илэрсэн тул буцаажээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх