Сүүлийн 24 цагийн дотор Дорнод аймагт коронавирүсийн халдварын 19 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан 947 тохиолдол боллоо. Гэрийн тусгаарлалтад 1803 иргэн, тусгаарлан ажиглах байранд 2139 иргэн байна.
Өнөөдөр Хэрлэн суманд 14 тохиолдол, Баян-Уул 1 , Чулуунхороот 2, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл,
- Хэрлэн суманд: 549+ өнөөдөр 14
- Хөлөнбуйр суманд: 5
- Цагаан-Овоо суманд: 52
-Дашбалбар суманд: 6
-Баян-Уул суманд: 12+ өнөөдөр 1
-Сэргэлэн суманд: 24
-Баяндун суманд: 22
-Матад суманд: 19
-Баянтүмэн суманд: 12
-Халхгол суманд: 5
-Булган 2
-Чулуунхороот: 2+ өнөөдөр 2
-Гурванзагал 10
- Зөөвөрлөгдсөн: 169 +өнөөдөр 2 тохиолдол байна.
Харин эдгэрсэн 703 иргэн байна. Ойрын 545 иргэн, дам хавьтлын 588 иргэн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 167 нь хөнгөн, 27 нь хүндэвтэр, 2 нь хүнд хэлбэртэй байна.
Вакцины 1-р тунд 53111 иргэн, 2-р тунд 45265 иргэн хамрагдаад байна. Сүүлийн 24 цагт Хөлөнбуйрын постоор 866 иргэн орж ирж 397 иргэн гарсан байна.