Сүүлийн 24 цагийн дотор Дорнод аймагт коронавирүсийн халдварын 11 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан 958 тохиолдол боллоо. Гэрийн тусгаарлалтад 1744 иргэн, тусгаарлан ажиглах байранд 2180 иргэн байна.
Өнөөдөр Хэрлэн суманд 7 тохиолдол, Гурванзагал 1, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл,
- Хэрлэн суманд: 562+ өнөөдөр 7
- Хөлөнбуйр суманд: 5
- Цагаан-Овоо суманд: 52
-Дашбалбар суманд: 6
-Баян-Уул суманд: 13
-Сэргэлэн суманд: 24
-Баяндун суманд: 22
-Матад суманд: 19
-Баянтүмэн суманд: 12
-Халхгол суманд: 5
-Булган 2
-Чулуунхороот: 4
-Гурванзагал 10 + өнөөдөр 1
- Зөөвөрлөгдсөн: 171 +өнөөдөр 3 тохиолдол байна.
Харин эдгэрсэн 720 иргэн байна. Ойрын 562 иргэн, дам хавьтлын 527 иргэн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 164 нь хөнгөн, 22 нь хүндэвтэр, 2 нь хүнд хэлбэртэй байна.
Вакцины 1-р тунд 53111 иргэн, 2-р тунд 45265 иргэн хамрагдаад байна. Сүүлийн 24 цагт Хөлөнбуйрын постоор 737 иргэн орж ирж 644 иргэн гарсан байна.