Монгол улсын баруун хязгаар Ховд аймгаас зүүн хязгаар Дорнодыг зорин гүйсэн Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 46 дэх өдрөө 2127 км замыг амжилттай гүйж Дорнод аймагт буюу бариандаа ирлээ.
Ахлах ахлагч Э.Даваажамц өнгөрсөн жилийн 7 сард Афганистан улсад үүрэг гүйцэтгэж эх орондоо ирээд тусгаарлах байранд байхдаа Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулан өөрийн төрөлх Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл холын зайд гүйх шийдвэрээ гаргажээ. Улмаар энэ оны 2 сараас эхлэн бэлтгэлээ хангаж 6-р сарын 2нд гүйлтээ эхэлсэн бөгөөд Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд ирэхээр төлөвлөөд байсан. Гэвч цар тахлын улмаас цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан тул Дорнод аймаг хүртэл гүйхээр болсон юм. Ийнхүү 46 дахь өдрөө бариандаа ирж Дорнодчууд халуун дотноор угтан авлаа.
Монгол улсынхаа нутгийг хөндлөн гулд гүйсэн ахлах ахлагч Э. Даваажамцын өмсөж яваа малгай цамц өмдийг Монгол цэргийн музейд хадгалахаар болсон байна.
Ахлах ахлагч Э.Даваажамцын хувцасыг Монгол цэргийн музейд хадгална | |
Jaran.MN Facebook |