Ульханд аялж яваад алга болсон 3 настай охиныг хилчид эсэн мэнд олсон байна

2021/07/17
Ульханд аялж яваад алга болсон 3 настай охиныг хилчид эсэн мэнд олсон байна
Энэ сарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар /Ульхан/-ын хариуцсан хэсэгт Ульхан сууринд аялж, зугаалах зорилгоор ирсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авч, харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, бяцхан охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн байна. 
 
"Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалсан байна. Ульхан суурин нь улсын хилээс 830 км зайд байрладагаараа онцлогтой юм" хэмээн Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Ульханд аялж яваад алга болсон 3 настай охиныг хилчид эсэн мэнд олсон байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх