Хөдөлгөөн нээлттэй байх эсэх нь тодорхойгүй байна

2021/07/19
Хөдөлгөөн нээлттэй байх эсэх нь тодорхойгүй байна

Наадмын 9 хоногийн амралтын хугацаанд мөрдөх журмыг АОК гаргаж орох гарах хөдөлгөөнийг цахимаар бүртгэлжүүлж иргэд 6 дахь хоног дээрээ төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ өгөх зохицуулалтыг хийсэн. Энэ журам өнөөдрөөр дуусгавар болж байгаа ч цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Маргаашнаас ямар зохицуулалт үйлчлэх вэ? гэдэг хариултгүй асуулт иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. 

Амралт зугаалга болохоор хөдөлгөөнөө нээчихдэг, ажил эхлэхээр хөл хорио тогтоочихдог байж болмооргүй сэн. Төрийн албаныхан 10 хувь, 30 хувь нь ажиллана гэж байгаа ч хачир дээрээ төрийн үйлчилгээ иргэдэд хүрч чадахгүй, бүх анхаарлыг ковид дээр төвлөрүүлж төрийн бусад ажлууд цалгардахад хүрсэн нь нууц биш. 

Нэгэнт ковидыг ор мөргүй устгаж чадахгүй учир дасан зохицож ажил амьдралаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай ч иргэд бий. Түүнийгээ олон нийтийн цахим сүлжээгээр илэрхийлж буй.

Хөл хорио тавьсан ч халдвар авсан иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж өвчлөл буурахгүй байна гэдгийг бараг өдөр бүр л мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Тиймээс хөл хорио гэдэг оновчтой шийдэл мөн үү, үр дүнгээ өгч байна уу гэдгээс хамаарч шийдвэрээ гаргах нь чухал. 

Бидэнд үйлчилж буй хөл хорионы дүр зураг нь  ЕС-ийг ирэхэд цуцлагдчихдаг, эрхэм гишүүд нь сум дамжин явахдаа тусгаарлагдахгүй чөлөөтэй зорчдог, сонгуулийн сурталчилгаа хийх, одон медаль өгөхөд бөөгнөрч болдог мөртлөө жирийн иргэд нь гэртээ хоригдож хувийн хэвшил нь хаалгаа хаахыг хэлж байна. Иймээс л иргэд дахин хоригдохыг хүсэхгүй байна. 

 

Хөдөлгөөн нээлттэй байх эсэх нь тодорхойгүй байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх