Өнөөдрөөс Дорнод аймаг руу орох болон гарах хөдөлгөөн үйлдэхэд зөвшөөрөл шаардахгүй байх шийдвэр гарлаа. Тодруулбал, халдварын голомттой бүс нутгаас ирж байгаа иргэд Хөлөнбуйрын пост дээр вакцины 2 тунд хамрагдсан тодорхойлолт, хэрвээ коронавирүст халдвараар өвдөөд эдгэсэн бол эдгэрсэн тодорхойлолт, дээрх 2 тодорхойлолт байхгүй бол ПСР болон түргэвчилсэн шинжилгээний бичигтэй байх шаардлага тавих бөгөөд Хөлөнбуйрын пост дээр заавал шинжилгээ өгч нэвтрэх юм байна
Харин аймгийн төвөөс гарах хөдөлгөөний хязгаарлалтыг бүрэн цуцалж тухайн нэвтрэх сумын постонд бүртгүүлэх, улмаар очсон газраа 7 хоног тусгаарлагдаж 6 дахь хоног дээрээ түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах зохицуулалт хийж байна.
Хөдөлгөөн үйлдэж байгаа иргэдийн тухайд 12-оос дээш насны 1 өрхийн 1 гишүүн төлбөртэй шинжилгээнд хамрагдана, харин 5-12 насны бүх хүүхдээс шүлсээр үнэ төлбөргүй шинжилгээ авна. Хэрвээ 1 машинд 2-3 гэр бүлийн хүмүүс зорчиж байвал өрх бүрийн нэг гишүүн шинжилгээ өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй.
Мөн даваа, лхагва, баасан гаригт хот хоорондын нийтийн тээврийн автобус зорчих шийдвэр гарсан байна. Нэг автобус 30-аас илүүгүй хүнтэй байх юм. Нийтийн тээвэр Чойбалсан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойбалсан, УБ-Баян-Уул, Дашбалбар чиглэлд 7 хоногт 3 өдөр явах юм.
Өнөөдрөөс Дорнод аймаг руу орох гарах хөдөлгөөн үйлдэхэд зөвшөөрөл шаардахгүй | |
Jaran.MN Facebook |