Сүүлийн 24 цагт Хэрлэн суманд 8 тохиолдол, Дашбалбарт 6, Баяндунд 2, Халхголд 1, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Нийт батлагдсан тохиолдол 1176 болж байна. Үүнээс 979 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан.
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл,
- Хэрлэн суманд: 734+ өнөөдөр 20
- Хөлөнбуйр суманд: 5
- Цагаан-Овоо суманд: 55
-Дашбалбар суманд: 8 + өнөөдөр 6
-Баян-Уул суманд: 13
-Сэргэлэн суманд: 31
-Баяндун суманд: 42 + өнөөдөр 2
-Матад суманд: 21
-Баянтүмэн суманд: 12
-Халхгол суманд: 5 + өнөөдөр 1
-Булган 2
-Чулуунхороот: 7
-Гурванзагал 12
-Чойбалсан 2
- Зөөвөрлөгдсөн: 207 +өнөөдөр 3 тохиолдол байна.
Ойрын 560 иргэн, дам хавьтлын 487 иргэн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн тухайд, Баяндун суманд 12, Баянтүмэн 2, Гурванзагал суманд 2, Цагаан-Овоо суманд 2 бусад нь Хэрлэн суманд эмчлүүлж байна. Өвдсөн иргэдийн биеийн байдлын тухайд 172 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр, 3 нь хүнд хэлбэртэй байна.
Гэрийн тусгаарлалтад 336 иргэн, тусгаарлан ажиглах байранд 62 иргэн байна.