ОБГ-аас усны ослоос сэргийлэх самбарыг Хэрлэн гол дагуу байршуулж байна

2021/07/28
ОБГ-аас усны ослоос сэргийлэх самбарыг Хэрлэн гол дагуу байршуулж байна

Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Хэрлэн гол дагуу усны ослоос сэргийлэх самбар байршуулж байна. Ялангуяа усны осол их гардаг цэгүүдэд болон хүмүүс ихээр очиж амардаг газруудыг сонгожээ. Тухайлбал, Шүр захын урд талын Хэрлэн голын далан орчимд өнгөрсөн онд 3 хүн, энэ жил 1 хүүхэд усанд осолдсон газарт анхааруулах самбарыг байршууллаа.

 Өнөөдрийн байдлаар Халх гол   ҮЕРИЙН ТҮВШИНГ 52 см, АЮУЛТАЙ ТҮВШИНГ 9 см-ээр, Хэрлэн  гол ҮЕРИЙН ТҮВШИНГ 24 см-ээр, Улз гол Чулуунхороот суманд ҮЕРИЙН ТҮВШИНГ 9 см-ээр тус тус даван үерлэж байна. Иймд ард иргэдийг гол , нуурын эрэг дагуу амарч зугаалахдаа үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдэд тавих  хараа хяналтаа сайжруулж голруу явуулахгүй байх , гол усанд оруулахгүй байхыг анхааруулж  байна.

ОБГ-аас усны ослоос сэргийлэх самбарыг Хэрлэн гол дагуу байршуулж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх