ММСУХ-ны 25 жилийн ойд зориулсан хурдан морины уралдааны зохион байгуулах саналыг ММСУХ-ноос УОК, ЗГ-т тавьсан. Улмаар УОК-оос Ховд Сэлэнгэ Дорнод аймгуудад зохион байгуулах чиглэл өгснөөр ийнхүү 8-р сарын 6,7,8-ны өдрүүдэд Хөлөнбуйр суманд зохион байгуулахаар болсон байна.
Хурдан морины уралдаанд 6 насны болон эрлийз 3 насны морьдын уралдаан болох бөгөөд уралдаанд бүрэн тундаа хамрагдсан иргэдийг оролцуулах бөгөөд бүх хүнээс түргэвчилсэн шинжилгээ авахаар шийдвэрлэжээ.
Уралдаанд оролцсон иргэд буцаж ирээд 7 хоног гэртээ тусгаарлагдах юм байна. Харин уралдаанч хүүхдүүдийн тухайд вакцины 2 тунд бүрэн хамрагдсан байх шаардлагыг тавих юм байна.
Хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унаж уралдахыг зөвшөөрдөг. Гэтэл 12-оос дээш насны хүүхдүүд вакцинд хамрагдаж байгаа. Ингэхээр заавал 12-оос дээш насны хүүхдээр морь унаж уралдуулах уу эсвэл вакцин хийлгээгүй ч 7-оос дээш насны хүүхдээр морь унуулах уу гэдэг асуудал одоогоор шийдэлд хүрээгүй байна.
Бусад аймаг сумаас ирж байгаа уяач нарыг хариу арга хэмжээний багтайгаа ирэхийг зөвлөж байна.
Уралдаанд оролцсон иргэд буцаж ирээд 7 хоног гэртээ тусгаарлагдана | |
Jaran.MN Facebook |