12 хүртэлх насны хүүхдээ томуугийн вакцинд хамруулах нь хавсарсан хүндрэлээс сэргийлнэ гэв

2021/08/18
12 хүртэлх насны хүүхдээ томуугийн вакцинд хамруулах нь хавсарсан хүндрэлээс сэргийлнэ гэв

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан 12-с доош насны хүүхдүүд томуутай хавсарсан Ковидоор хүндрэх эрсдэлтэй гэж ЭМ-ийн байгууллагаас үзжээ. Тиймээс өнгөрсөн 7 хоногт хуралдсан Дорнод аймгийн ИТХ-аар зорилтот бүлгийн 3000 хүүхдийг томуугийн вакцинд хамруулах зардлыг шийдвэрлэсэн байна. Бусад хүүхдүүдийн тухайд эцэг эхчүүд сайн дурын үндсэн дээр хүүхдээ томуугийн вакцинд хамруулахыг АОК-оос уриаллаа. Вакцин одоогоор ирээгүй байгаа бөгөөд яаралтай татан авахаар төлөвлөж байгаа, вакцины төлбөр 15,000 төгрөг гэж мэдээллээ. 

Харин 12-оос дээш насны хүүхдүүдийн 82 хувь нь коронавирүсийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. 

 

 

                                                                                                                           Нийтэлсэн: Д.Золзаяа

 

12 хүртэлх насны хүүхдээ томуугийн вакцинд хамруулах нь хавсарсан хүндрэлээс сэргийлнэ гэв  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх