Матад сумын төвийн "ЛИЦЕНЗ"-тэй холбоотой шүүх хурал 7 удаа хойшлоод байна

2021/08/20
Матад сумын төвийн "ЛИЦЕНЗ"-тэй холбоотой шүүх хурал 7 удаа хойшлоод байна

Дорнод аймгийн Матад сумын төв одоогоос 16 жилийн өмнө Талын жигүүр гэх компанийн лицензтэй талбай болсон байдаг. Тухайн үед буюу 2005 онд тус сумын ИТХ-ын тэргүүлэгчид сумынхаа төвийн эдэлбэр газрыг чөлөөлөх тогтоол гаргаснаар энэ үйл явдал эхэлсэн байна.

Сумын төв нь бүхэлдээ нүүрсний хайгуулын лицензтэй талбай болсон учраас Матад сум хөгжлийн төлөвлөгөөгөө ч батлуулж чадаагүй, иргэд нь газраа ч өмчилж авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байсан ч үе үеийн удирдлагууд нь засах гэж оролдоогүй. Харин  2019 онд Талын жигүүр компани дээрх лицензээ ашиглалт болгон шилжүүлэхэд тус сумын удирдлагууд, ард иргэд нь эсэргүүцэж уг лицензийг цуцлуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. 2019 оны 12-р сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаас хойш 1 жилийн хугацаанд шүүх хурал 7 удаа хойшилж эцэст нь шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2020 оны 10 сард болсон орон нутгийн сонгуулиар Матад сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар солигдсон тул шинээр сонгогдсон удирдлагууд нь дахин дээрх лицензийг цуцлуулах нэхэмжлэл гаргаад байгаа. Өнөөдрийн байдлаар уг шүүх хурал өнгөрсөн жилийнхтэй адил 7 удаа хойшлоод байна.

 

                                                                                                                                    Нийтэлсэн: Д.Золзаяа

Матад сумын төвийн "ЛИЦЕНЗ"-тэй холбоотой шүүх хурал 7 удаа хойшлоод байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх