Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт 1278 иргэн гэрээр эмчлүүлж байна. Гэрээр эмчлүүлж байгаа иргэд өрхийн эмчийнхээ хяналтанд байх бөгөөд Вит С 1000, Вит Д, Мана 4, Норов 7 эмүүдийг өгч байгаа юм байна. Улмаар 3-4 дэх хоног дээрээ зовиур нэмэгдэх эсвэл намдахаас шалтгаалж дараагийн эмчилгээ хийгдэж байгааг хэлж байна. Хэрлэн сумын Асралт үйлс ӨЭМТ-ийн хяналтанд 371 иргэн, Мянган жаргалан ӨЭМТ-ийн хяналтанд 397 иргэн, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн хяналтанд 432 иргэн байна. Сумдын тухайд, гэрээр эмчлүүлж байгаа иргэд Баяндун суманд 10, Баянтүмэн суманд 6 , Булган суманд 5, Дашбалбар суманд 27, Сэргэлэн суманд 14, Халхгол суманд 8, Цагаан-Овоо 3, Чулуунхороот суманд 8 иргэн байна.
Дорнод: Гэрээр 1278 иргэн эмчлүүлж байна | |
Jaran.MN Facebook |