Дорнод аймгийн нийт нутгийн 15 хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ

2021/09/04
Дорнод аймгийн нийт нутгийн 15 хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн  тооцоолж гаргажээ. 

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл Дорнод аймгийн нийт нутгийн:
60.0 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
25.0 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
10.0 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5.0 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн нийт нутгийн 85 гаруй хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 15 гаруй хувьд нь даац хэтэрч гарлаа.

Бэлчээрийн даац тус аймгийн Хэрлэн сумын малтай багт 3-5 дахин хэтэрсэн , Баян-Уул сумын Бэрх баг, Гурванзагал сумын Сүмийн булаг, Матад сумын Жаргалант багийн баруун хэсэгт бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. 

Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Дорнод аймгийн нийт нутгийн 15 хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх