Ц.Сэргэлэн: Чойбалсан-Хавирга чиглэлийн 124,5 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төсвийг 2022 оны төсөвт тусгахаар болсон

2021/09/04
Монгол Улсын авто замын хэвтээ тэнхлэгийн зүүн үзүүрийн цэг Чойбалсан хотоос Монгол-Хятадын хилийн “Хавирга” боомт хүртэлх 124,5 км хэсгийг хатуу хучилттай замаар холбох ажил ирэх онд эхлэхээр болжээ.
 
Энэхүү ажил Монгол Улсыг 2020-2024 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүд болон “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан. 
 
Зам тээврийн хөгжлийн яам уг ажлын эхлүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр 2022 оны Улсын төсөвт 26.900.0 сая төгрөгийн санхүүжилт тусгахаар болсон байна. 
 
Энэхүү замын бүтээн байгуулалт хийгдсэнээр Чойбалсан сум аймгийн төвтэйгөө хатуу хучилттай авто замаар шууд холбогдож цаашдаа Гурванзагал, Чулуунхороот сумдууд хатуу хучилттай авто замд холбох нөхцөл бүрдэх юм. Мөн Хавиргын боомтын үйл ажиллагаа 2 дахин нэмэгдэж дотоодын болон хил дамнасан гадаад худалдаа, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломжууд нэмэгдэнэ. 
 
Чойбалсан-Хавирга боомтын хатуу хучилттай авто замын ажлын нийт өртөг нь 127 тэрбум төгрөг. Үүний 29,9 тэрбум төгрөг ирэх оны төсөвт тавигдснаар тус замын 20 хувь нь хийгдэх аж. 
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн яриаг хүргэе. 
Ц.Сэргэлэн: Чойбалсан-Хавирга чиглэлийн 124,5 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төсвийг 2022 оны төсөвт тусгахаар болсон   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх