Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт коронавирүсийн батлагдсан тохиолдол 5252 боллоо. Үүнээс 2862 тохиолдол эдгэрсэн байна. Харин 3 хүн ковидын хүндрэлээр амь насаа алджээ.
Одоо эмчлэгдэж байгаа иргэдээс 2335 нь хөнгөн, 188 нь хүндэвтэр, 24 нь хүнд, 5 нь нэн хүнд хэлбэртэй байна.
Сүүлийн 24 цагт Хэрлэн суманд 190 тохиолдол, Баяндун 5, Баянтүмэн суманд 11, Баян-Уул суманд 15, Булган суманд , Гурванзагал 5, Дашбалбар 16, Матад 10, Сэргэлэн 3, Хөлөнбуйр 5, Цагаан-Овоо 10, Чойбалсан суманд 7, Чулуунхороот суманд 2 тохиолдол батлагдлаа.
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл, Нийт:
- Хэрлэн суманд: 3816
- Баяндун 148
- Баянтүмэн 112
- Баян-Уул 182
- Булган суманд 30
- Гурванзагал 81
- Дашбалбар 94
- Матад 52
- Сэргэлэн 72
- Халхгол 61
- Хөлөнбуйр 54
- Цагаан-Овоо 151
- Чойбалсан суманд 71
- Чулуунхороот суманд 70
Гэрээр 1354 иргэн эмчлүүлж байгаа бол эмнэлэгт 594 иргэн эмчлүүлж байна.