Дорнод: 871 үхрийг устгалд оруулна

2021/09/15
Дорнод: 871 үхрийг устгалд оруулна

Үхрийн арьс товруутах өвчин 8-р сарын 21-нд анх Чулуунхороот суманд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 11 сумын 26 багийн 179 өрхийн 871 үхэр өвчилсөн байна. Энэ өвчин нь БНХАУ, ОХУ-д бүртгэгдэж байсан бөгөөд Монголд анх удаа гарч байна. 

Олон улсын худалдааны хөл хориот энэхүү үхрийн арьс товруутах өвчин нь эдийн засгийн хор хөнөөл өндөртэй. Тухайлбал, одоо халдвар аваад байгаа 871 үхрийг устгалд оруулахаас өөр сонголт байхгүйг Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа хэллээ. 

Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд тухайн малын зах зээлийн үнэлгээний 90 хувиар тооцож нөхөн олговор олгохоор Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан байдаг ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй учраас малчид хүлээлтийн байдалтай байна. 

Одоогоор малчдын хүсэлтийг үндэслэн 59 үхрийг устгалд оруулсан, 4 үхэр үхсэн байна. Бусад өвчилсөн үхрийг тусгаарлан ажиглаж байна. 

Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх нийллэн хэмээх вакцин Англи улсад байдаг ч Монгол улс энэхүү вакциныг оруулж ирээгүй байна. Харин одоо өвчлөл гарсан бүс нутгийн эрүүл малд хонины цэцэг өвчний вакцин хийж эхэлжээ. 

Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа: Энэ өвчний заавар дээр ялаа шумуулаар дамжих боломжтой гэсэн байна. Ялаа шумуулаар дамжиж халдварласан гэхээсээ илүүтэй манайд малын шилжилт хөдөлгөөн замбараагүй байна шдээ. Эхний байдлаар яг өвчний шинж тэмдэг илэрсэн байхад үхэр малаа бухаа алдсан асуудал малчдын дунд байгаа. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа, нотолж байгаа. Албан ёсны мэдээг тэрнийх нь дараа л өгөх байх. Ер нь магадлал нь бол тийм байна. 

 

 

Дорнод: 871 үхрийг устгалд оруулна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх