Амны хаалтаа авч үйлчилдэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хаах нь зүйтэй гэсэн санал ХӨСҮТ-ээс УОК-т хүргүүлсэн байна. Уг саналыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.
Худалдааны байгууллагуудын хаах цагийг 2 цагаар багасгаж 20:00 цагт хаах, Үйлчилгээний газрууд 21:00 цагт хаах шийдвэр гарч энэ сарын 14-нөөс эхлэн хэрэгжиж байна.
Худалдаа үйлчилгээний газруудтай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 2 үйлчилгээний газар зөрчил гаргасан тул үйл ажиллагааг нь түдгэлзүүлэхээр болжээ. Цаашлаад олон удаа зөрчил гаргаж гэрээгээ зөрчсөн газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.
Хариуцлагын гэрээгээ зөрчсөн 2 үйлчилгээний газрын үйл ажиллагааг түдгэлзүүлж байна | |
Jaran.MN Facebook |