Гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөр Дорнод аймгийн 11 сумын 800 гаруй үхэр өвчлөөд байна. Өвчилсөн малыг устгана гэж байгаа ч нөхөн төлбөрийн асуудлыг шийдээгүй учраас малчид малаа тусгаарлан маллаж байна. Уг халдвар 20 гаруй хоногийн дотор маш хурдтайгаар тархсан тул өвчлөл гарсан хот айлуудыг бүсчлэн хатуу хөл хорио тогтоож байна. Тухайн бүсээс хүн малын хөдөлгөөнийг хийгдэхгүй зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зорилгоор хөдөлгөөн хийхийг зөвшөөрч байгаа юм байна. Харин хорио цээрийн бүсэд хамаарахгүй айл өрхөөс зах зээлд мал мах нийлүүлэх боломжтой.
Гоц халдварт өвчин өндөр тархалттай байгаагаас үүдэн Дорнод аймаг дотроо болон гадагшаа амьд малын шилжилт хөдөлгөөнийг 2 сарын хугацаанд хориглох шийдвэр гаргасан байна. Учир нь үхрийн арьс товруутах өвчний нууц үе 28 хоног, дархлаажуулалт тогтох хугацаа 28 хоног, өвчний шинж тэмдэг илрэх эсэхийг хянах 14 хоног байх юм. Үндсэндээ хамгийн сүүлийн өвчлөл болон вакцин хийгдсэнээс хойш 45 хоногт өвчин нэмж илрэхгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулах боломжтой байна.
Дорнод: Амьд малын шилжилт хөдөлгөөнийг хориглож байна | |
Jaran.MN Facebook |