Хүний хөгжлийн ордонд 120 ор дэлгэх ажил эхлээд байна

2021/09/20
Хүний хөгжлийн ордонд 120 ор дэлгэх ажил эхлээд байна
Эрүүл мэндийн яамнаас хөнгөн өвдсөн иргэдийг гэрээр эмчлэх чиглэлийг өгч байгаа. Харин Дорнод аймгийн Онцгой комисс нэмэлтээр тусгаарлан эмчлэх эмнэлэг дэлгэн ажиллуулахыг зорьж байна.
 
Одоо Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 303 ор, Политехникийн коллежийн дотуур байранд 100 ор дэлгээд байгаа юм.
 
Нэмэлтээр Хүний хөгжлийн ордны спорт зааланд 120 ор дэлгэх ажил эхэлжээ. Ингэхдээ Хүний хөгжлийн ордон,  Дорнод Политехник коллежийн дотуур байрны халаалтыг  эхлүүлэх чиглэлийг өгч аймгийн Онцгой комиссоос халаалтын зардлыг хариуцаж иргэдээ дулаан байранд эмчлүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдэгдээд байна.
Хүний хөгжлийн ордонд 120 ор дэлгэх ажил эхлээд байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх