Газрын тосны 19-р талбайд хийх жагсаал цуцлагджээ

2021/09/21
Газрын тосны 19-р талбайд хийх жагсаал цуцлагджээ

Газрын тосны 19,21-р талбайг ашиглаж байгаа Петро Чайна Дачин Тамсаг компани өнгөрсөн онд Матад, Халхгол сумдтай гэрээ байгуулж  2018, 2019 оны гэрээг нөхөн үйлдэж сум тус бүрт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр, 2020 оноос эхлэн жил бүр 450 мянган доллар олгох бөгөөд үүний 400 мянган долларыг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 50 мянган долларыг нь мөнгөн хэлбэрээр олгохоор болсон байдаг. 

Гэвч өнөөдрийг хүрэхэд 50 мянган долларыг Матад Халхгол сумын сум хөгжүүлэх санд байршуулснаас бусад гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 

Мөн Газрын тосны 20-р талбайд хууль бусаар хайгуул явуулсан Петро Матад компаниар байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажил хийгдэхгүй байгаа зэрэг асуудлаар Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл ТББ болон нутгийн иргэд Газрын тосны 19-р талбайд жагсаал хийхээр төлөвлөөд байсан. Харин тухайн бүс нутагт Ковидын халдвар болон үхрийн арьс товруутах гоц халдварт өвчний дэгдэлт өндөр байгаа хэмээж Дорнод аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл олгоогүй тул өнөөдөр хийх байсан жагсаал цуцлагджээ. 

Дашрамд мэдээлэхэд, Газрын тосны 19,21-р талбайд Ковид илэрсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм байна. 

 

Газрын тосны 19-р талбайд хийх жагсаал цуцлагджээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх