Дорнод аймгийн Гурванзагал суманд цагаан их олноороо үхээд байна. Тус сумтай хил залгаа Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот, Дашбалбар сумдын хил дагуу мөн үхэж эхэлжээ.
Хичнээн зээр үхсэн нарийн тоо судалгаа гарах боломжгүй, харин өнөөдрийн байдлаар Гурванзагал суманд 270 цагаан зээрийн сэг зэмийг устгаад байна.
Одоо устгалын ажил үргэлжилж байгаа бөгөөд доголох шинж тэмдэгтэйгээр үхэж байна.
Шүлхий өвчин байж болзошгүй гэж үзэн Мал эмнэлгийн төв лабораторид дээж явуулжээ.
Дорнод аймгийн 5 суманд зээр олноороо үхэж байна | |
Jaran.MN Facebook |