Дорнод: Ковидоор 14 хүн амиа алдаад байна

2021/09/21
Дорнод: Ковидоор 14 хүн амиа алдаад байна
Сүүлийн 24 цагт Дорнод аймагт PCR шинжилгээгээр 22 тохиолдол, түргэвчилсэн оношилгоогоор 425 тохиолдол батлагдлаа. Нийт батлагдсан тохиолдол 10174 үүнээс 6966 хүн эдгэрсэн байна. Харин 14 хүн ковидын шалтгаанаар амь насаа алджээ. 
 
Одоо эмчлэгдэж байгаа иргэдээс 2712  нь хөнгөн, 336 нь хүндэвтэр, 108 нь хүнд, 22 нь нэн хүнд хэлбэртэй байна. 
 
Сүүлийн 24 цагт Хэрлэн суманд 234  тохиолдол, Баяндун 14 , Баянтүмэн суманд 26, Баян-Уул суманд 53, Булган суманд 7 , Гурванзагал 5, Дашбалбар 26, Матад 13, Сэргэлэн 0,  Халхгол 21, Хөлөнбуйр 12, Цагаан-Овоо 20, Чойбалсан суманд 8, Чулуунхороот суманд 8 тохиолдол батлагдлаа.  
 
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл, Нийт:
- Хэрлэн суманд:  6939
- Баяндун 288
- Баянтүмэн 285
- Баян-Уул 481
- Булган суманд 131
- Гурванзагал 153
- Дашбалбар 319
- Матад 156
- Сэргэлэн 123
- Халхгол 240
- Хөлөнбуйр 158
- Цагаан-Овоо 295
- Чойбалсан суманд 195
- Чулуунхороот суманд 153
Зөөвөрлөгдсөн: 258 тохиолдол байна. 
 
Гэрээр 1720 иргэн эмчлүүлж байгаа бол эмнэлэгт 1458 иргэн эмчлүүлж байна.
Дорнод: Ковидоор 14 хүн амиа алдаад байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх