Хөлөнбуйр суманд хонины цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ

2021/09/22
Хөлөнбуйр суманд хонины цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хонины цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Тухайн малаас дээж авч Мал эмнэлгийн ерөнхий газрын төв лаборатори руу явуулаад байна. Өвчний шинж тэмдэг илэрсэн 5-6 өрхийн 10,000 гаруй хонийг вакцинжуулах ажил эхэлжээ.

Тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Ер нь жил бүр төллөх бог малд хонины цэцэг өвчний вакцин хийгддэг бөгөөд энэ сарын сүүлээр бусад сумдад вакцинжуулалт хийгдэж эхлэх юм байна. 

 

Хөлөнбуйр суманд хонины цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх