АОК: Дельта хувилбарын тохиолдол 8-10 хүнд халдвар тарааж байна

2021/09/23
АОК: Дельта хувилбарын тохиолдол 8-10 хүнд халдвар тарааж байна

Дорнод аймаг нийт тохиолдлын тоогоор улсын хэмжээнд 2-рт эрэмблэгдэж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн буюу ор ашиглалтаар хамгийн өндөр байгаа 5 аймгийн нэг байна. 

Дельта вирусийн халдвар нь альфа хувилбараасаа халдварлах чанар нь 2-4 дахин их. Өмнөх 6-р сард явагдсан альфа хувилбарын давлагааны үеэр нэг батлагдсан тохиолдол 4-5 хүнд халдвар тарааж байна гэсэн судалгаа гарсан бол дельта хувилбарын тохиолдол 8-10 хүнд халдвар тарааж байна. Үндсэндээ зөрөөд өнгөрөх төдийд халдвар авч байна гэдгийг тогтоожээ.

Халдварлалтын зэргээрээ бусад халдварт өвчнүүдтэй харьцуулахад альфа хувилбар нь томуугийн халдварлалттай ижил түвшинд, харин дельта хувилбар нь салхин цэцгийн халдварлалттай ижил түвшинд байна. Хамгийн өндөр халдварладаг халдварт өвчний хувьд улаан бурхан өвчин. Үүний дараа салхин цэцэг өвчний халдвар байдаг байна. Салхин цэцгийн халдварын эх уурхайг тогтоох боломжгүй, хаанаас халдвар авсныг нь тодорхойлох боломжгүйтэй нэгэн адил дельта хувилбарын халдварын эх үүсвэрийг тогтоох боломжгүй гэлээ. 

Халдварлуулах чадвар өндөртэй вирус учраас дотоод орчинд 4-с дээш хүн цугларч байгаа газар очихгүй байх, амралтын өдрүүдэд гэр бүлээрээ гэртээ байхыг зөвлөж байна. Салхинд гарах нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байгаагаас гадна амны хаалтаа авч үйлчлүүлдэг газраар үйлчлүүлэхгүй байх нь халдвараас таныг сэргийлнэ гэж АОК-оос мэдээллээ. 

АОК: Дельта хувилбарын тохиолдол 8-10 хүнд халдвар тарааж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх