Томуугийн эсрэг дархлаажуулалтад 5000 хүүхэд хамрагдахаас 3254 хүүхэд хамрагдаад байна

2021/09/24
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 5000 хүүхэд хамрагдахаас 3254 хүүхэд хамрагдаад байна
Дэлхийн нийтийг хамарсан коронавируст цар тахлын зэрэгцээ томуугийн халдварын дэгдэлт эхлэж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг сайн дурын үндсэн дээр томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулж байна.
 
Дорнод аймгийн Хэрлэн сумын хэмжээнд томуугийн вакцинд зорилтот өрхийн 5000 хүүхэд хамрагдахаас 2021.09.22-ны өдрийн байдлаар нийт 3254 хүүхэд буюу 65 хувь нь харагдаад байна.
 
Хэрлэн сумын 11 багийн Засаг даргын тамгын газрын ажлын албанаас гаргасан бүртгэл судалгаанд үндэслэн зорилтот өрхийн 2-11 насны хүүхдүүдийг хамруулж байгаа юм.
 
Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүд:
- Өөр төрлийн вакцин хийлгээд хамгийн багадаа 28 хоног болсон байх
- Коронавируст /ковид-19/ халдвараар өвчилсөн бол эдгээд 1 сараас дээш хугацаа өнгөрсөн зовиургүй байх шаардлагатайг анхаарна уу. 
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 5000 хүүхэд хамрагдахаас 3254 хүүхэд хамрагдаад байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх