Өдөрт батлагдаж буй халдварын тоо 40-60 тохиолдлоор буурчээ

2021/09/29
Өдөрт батлагдаж буй халдварын тоо 40-60 тохиолдлоор буурчээ
Сүүлийн 24 цагт Дорнод аймагт PCR шинжилгээгээр 132 тохиолдол, түргэвчилсэн оношилгоогоор 138 тохиолдол батлагдлаа. Нийт батлагдсан тохиолдол 12697 үүнээс 10206 хүн эдгэрсэн байна. Харин 28 хүн ковидын шалтгаанаар амь насаа алджээ. Сүүлийн 7 хоногт нэг өдөрт батлагдаж буй халдварын тоо 40-60 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. 
 
Одоо эмчлэгдэж байгаа иргэдээс 1925  нь хөнгөн, 365 нь хүндэвтэр, 121 нь хүнд, 18 нь нэн хүнд хэлбэртэй байна. 
 
Сүүлийн 24 цагт Хэрлэн суманд 154  тохиолдол, Баяндун 4, Баянтүмэн суманд 12, Баян-Уул суманд 17, Булган суманд 3 , Гурванзагал 3, Дашбалбар 13, Матад 0, Сэргэлэн 0,  Халхгол 2, Хөлөнбуйр 2, Цагаан-Овоо 7, Чойбалсан суманд 41, Чулуунхороот суманд 12 тохиолдол батлагдлаа.  
 
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл, Нийт:
- Хэрлэн суманд:  8453
- Баяндун 380
- Баянтүмэн 350
- Баян-Уул 622
- Булган суманд 179
- Гурванзагал 177
- Дашбалбар 443
- Матад 213
- Сэргэлэн 151
- Халхгол 337 
- Хөлөнбуйр 213 
- Цагаан-Овоо 365
- Чойбалсан суманд321
- Чулуунхороот суманд 217
Зөөвөрлөгдсөн: 258 тохиолдол байна. 
 
Гэрээр 1327 иргэн эмчлүүлж байгаа бол эмнэлэгт 1102 иргэн эмчлүүлж байна.
Өдөрт батлагдаж буй халдварын тоо 40-60 тохиолдлоор буурчээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх