"Ухаалаг боловсрол" төслийн хүрээнд 40 сурагчдад утас, бүтэн жилийн дата эрхтэй сим олголоо

2021/10/01
"Ухаалаг боловсрол" төслийн хүрээнд 40 сурагчдад утас, бүтэн жилийн дата эрхтэй сим олголоо

Дэлхийн зөн ОУБ нь Мобиком корпорацитай хамтран хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор “Smart education” буюу “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлж байна.

Үндэсний статистикийн хороо болон UNICEF-ээс гаргасан судалгаагаар Монгол улсад цар тахлын улмаас цахимаар теле хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа 178,577 хүүхэд байна.

 “Цахим хичээл хийхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулж буй арга хэлбэр” сэдэвтэй гар зураг, зохион бичлэгийн уралдаанд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 4-7 дугаар ангийн сурагчид оролцлоо.  

Энэхүү төсөл хэрэгжсэн Дорнод аймгийн Хэрлэн сумаас,  уралдаанд оролцож шалгарсан  40 хүүхдэд ухаалаг гар утас, бүтэн жилийн эрхтэй интернет дата бүхий СИМ карт, шинэ дугаарын хамт бэлэглэлээ.

 

"Ухаалаг боловсрол" төслийн хүрээнд 40 сурагчдад утас, бүтэн жилийн дата эрхтэй сим олголоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх