Залуучуудын гарааны бизнесийг дэмжих Старт-ап хөтөлбөрт 14 бүлэг хамрагдсанаас 8 бүлэг санаагаа танилцуулж шүүгчдийн оноогоор 4 бүлэг хурдасгуур арга хэмжээнд оролцож байна. Үүнд,
- “Өд” – Дотуур хувцас үйлдвэрлэл
- “Үүдэн тэнгэр” – Гэр бүлийн амралт
- “No stress” – Алжаал тайлах төв
- “Хэрлэн голын алим” – Нутагшсан сортын алим, чавганы мод үржүүлэх багууд шалгараад байгаа бөгөөд 4 долоо хоногийн хугацаатай хурдасгуур арга хэмжээнд хамрагдсаны дараа ахин сонгон шалгаруулалт хийж нэг бүлэгт 10 сая төгрөгийг эргэн төлөлтгүй олгоно. Мөн сонгон шалгаруулалтаар эхний 3 бүлэг улсын хэмжээнд зохион байгуулагдах Стар-ап арга хэмжээнд оролцох эрхтэй болно.