Коронавирүст халдвар цар тахлын 2 дахь давалгаа 8-р сарын дундуур эхэлж 9-р сард өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 300-400 -д хүрээд байсан юм. Харин энэ сарын дуд үеэс буурч эхэлсэн байна.
Сүүлийн 24 цагт Дорнод аймагт PCR шинжилгээгээр 5 тохиолдол, түргэвчилсэн оношилгоогоор 81 тохиолдол батлагдлаа. Нийт батлагдсан тохиолдол 17076 үүнээс 15398 хүн эдгэрсэн байна. Харин 55 хүн ковидын шалтгаанаар амь насаа алджээ.
Одоо эмчлэгдэж байгаа иргэдээс 1388 нь хөнгөн, 186 нь хүндэвтэр, 28 нь хүнд, 5 нь нэн хүнд хэлбэртэй байна.
Сүүлийн 24 цагт Хэрлэн суманд 44 тохиолдол, Баяндун 4, Баянтүмэн суманд 0, Баян-Уул суманд 0, Булган суманд 3 , Гурванзагал 1, Дашбалбар 17, Матад 3, Сэргэлэн 1, Халхгол 5, Хөлөнбуйр 1, Цагаан-Овоо 2, Чойбалсан суманд 1, Чулуунхороот суманд 4 тохиолдол батлагдлаа.
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл, Нийт:
- Хэрлэн суманд: 10966
- Баяндун 623
- Баянтүмэн 429
- Баян-Уул 844
- Булган суманд 277
- Гурванзагал 231
- Дашбалбар 803
- Матад 310
- Сэргэлэн 212
- Халхгол 528
- Хөлөнбуйр 330
- Цагаан-Овоо 482
- Чойбалсан суманд 465
- Чулуунхороот суманд 318
Зөөвөрлөгдсөн: 258 тохиолдол байна.
Гэрээр 1053 иргэн эмчлүүлж байгаа бол эмнэлэгт 554 иргэн эмчлүүлж байна.