УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг Дорнод аймагт ажиллах үеэр Баяндун, Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл хийх хүсэлтийг ЭМГ-аас тавьсан. Уг хүсэлтийн дагуу улсын нөөцөөс тус 2 сумын ЭМТөвд шинэ түргэн тусламжийн автомашин шийдвэрлүүлсэн байна.
Мөн
Цагаан-Овоо сумын цэцэрлэгт тулгамдсан асуудал гал тогооны тоног төхөөрөмжийг нэн яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлт өгсөн байна. Уг хүсэлтийн дагуу Сэргэлэн гишүүний ажлын албанаас бүх тоног төхөөрөмжийг ачиж ирэн угсарч суурилуулж өгчээ.