Төрийн алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд болж байна.
Шалгалт өгөхөөр нийт 180 иргэн бүргүүлсэнээс, өчигдрийн байдлаар 64 иргэн өгч, 15 иргэн тэнцээд байна.
Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнээр тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэх бөгөөд 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.
Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөж байгаа юм хэмээн Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.