Дорнод: 6 сумын 1251 мал шүлхий өвчнөөр өвчлөөд байна

2021/11/18
Дорнод: 6 сумын 1251 мал шүлхий өвчнөөр өвчлөөд байна

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Хөлөнбуйр, Дашбалбар, Баяндун, Гурванзагал, Сэргэлэн, Чулуунхороот сумдын 44 өрхийн 1251 толгой мал шүлхий өвчнөөр өвчлөөд байна. Эдгээр сумдын 50582 толгой малыг вакцинжуулаад байгаа бөгөөд 8 өрхийн 20 толгой малыг устгажээ.

Шүлхий өвчин гарсан дээрх сумдаас мал мах худалдан борлуулахыг хориглосон бөгөөд цаашид тухайн өвчтэй баг хорио цээр тогтоосон бүсээс гарал үүслийн гэрчилгээ бичихгүй байх зохицуулалт хийх юм байна.

Шүлхийгээр өвчилсөн үхрийг вакцинжуулах үйл ажиллагаа явагдаж байна гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 

Дорнод: 6 сумын 1251 мал шүлхий өвчнөөр өвчлөөд байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх