6 сумаас мал мах оруулахыг хориглосон хугацааг сунгах эсэх нь өнөөдрийн хурлаар шийдэгдэнэ

2021/11/26
6 сумаас мал мах оруулахыг хориглосон хугацааг сунгах эсэх нь өнөөдрийн хурлаар шийдэгдэнэ

Шүлхий өвчин гараад байгаа Хөлөнбуйр, Баяндун, Сэргэлэн, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот сумдаас 7 хоногийн хугацаанд мал, мах оруулахыг хориглосон Онцгой комиссын шийдвэр гараад байгаа. Дээрх хугацаанд эдгээр сумдад ажлын хэсэг ажиллаж хорио цээрийн ажлыг эрчимжүүлж голомтыг цомхтгох ажлыг хэрэгжүүлжээ. 

Уг сумдаас мал мах гаргахгүй, малын гарал үүслийн гэрчилгээ бичихгүй байх шийдвэрийн хугацаа өнөөдөр дуусч байна. Сумдад ажилласан ажлын хэсгүүдийн тайлан мэдээг үндэслэн аль сумдын хориглосон шийдвэрийг цуцлах эсэх нь  өнөөдрийн хурлаар шийдэгдэх юм байна. 

Мал эмнэлгийн газрын дарга Ч.АюушмааШүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хавар, намартаа хийдэг боловч энэ жил улсын хэмжээнд вакцины нийлүүлэлт оройтсон, бусад аймгуудад шүлхий өвчний гаралт ихэссэнтэй холбоотойгоор Дорнод аймаг нийт вакцинжуулах шаардлагатай малынхаа 24 хувийг л вакцинд хамруулсантай холбоотой. Нөгөө талдаа халдвартай малаа эрүүл малтай нийлүүлэх зэрэг малчдын хариуцлагагүй байдал байна. Шүлхий өвчинтэй тэмцэх 2018 онд батлагдсан зааврын дагуу өвчтэй малыг тусгаарлаж тэмдэглэгээжүүлээд сүүлийн мал өвчилснөөс 21 хоногийн дараа хязгаарлалтанд шилжиж  14 хоногийн дараа хязгаарлалтаа цуцлаад 6 сарын дараа хэрэгцээлэх гэсэн заавартай. 

6 сумаас мал мах оруулахыг хориглосон хугацааг сунгах эсэх нь өнөөдрийн хурлаар шийдэгдэнэ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх