Мал махны хөл хорио үргэлжилж байна

2021/11/29
Мал махны хөл хорио үргэлжилж байна

11-р сарын 19-ны өдрөөс эхлэн шүлхий өвчний дэгдэлт өндөр байгаа Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баяндун, Сэргэлэн, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот сумдаас  мал, мах оруулахыг хориглосон Онцгой комиссын шийдвэр гарч хэрэгжиж байна. Дээрх хугацаа өнгөрсөн баасан гаригт дуусгавар болсон ч амралтын өдрүүд таарч хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа юм. 

Харин  өнөөдрийн Онцгой комиссын хурлаар эдгээр сумдаас мал мах гаргахгүй, малын гарал үүслийн гэрчилгээ бичихгүй байх шийдвэрийг сунгах эсвэл цуцлах эсэхийг шийднэ гэж албаныхан мэдээллээ. 

 

Мал махны хөл хорио үргэлжилж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх