7 сумын 1620 толгой мал шүлхийгээр өвлөөд байна

2021/12/04
7 сумын 1620 толгой мал шүлхийгээр өвлөөд байна

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн 7 сумын 1620 толгой мал шүлхийгээр өвчлөөд байна. Үүний 800 гаруй бог мал Баяндун суманд бүртгэгдээд байна. Шүлхий өвчний дэгдэлттэй байгаа Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот, Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн сумдын эрүүл бүсээс мах оруулахыг зөвшөөрөөд байна. 

Шүлхий өвчний вакцинжуулалтыг 6 сар тутамд хонь, ямаа, үхэрт буюу 3,2 сая толгой малд хийдэг байна. Харин энэ жил дээрх вакцинжуулах ёстой малын 24 хувийг л вакцинжуулсан нь шүлхийн өвчлөлийн гол шалтгаан болж байна. 

Одоогоор сэжигтэй бүсийн малыг вакцинжуулах ажил 65 хувьтай явагдаж байна. 

7 сумын 1620 толгой мал шүлхийгээр өвлөөд байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх