Гол нуурын мөсний даац бэхжээгүй байгаа тул тээврийн хэрэгсэлтэйгээ мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна

2021/12/05
Гол нуурын мөсний даац бэхжээгүй байгаа тул тээврийн хэрэгсэлтэйгээ мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
 
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБГ-аас онцгойлон анхааруулж байна.
 
 
Гол нуурын мөсний даац бэхжээгүй байгаа тул тээврийн хэрэгсэлтэйгээ мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх