“Аймгийн аварга-2021” спорт өрөлтийн чансаа шалгаруулах тэмцээн боллоо

2021/12/06
“Аймгийн аварга-2021” спорт өрөлтийн чансаа шалгаруулах тэмцээн боллоо

Монголын Оюун Ухааны Академын-ДОРНОД гэрээт салбарын суралцагчдыг оюун сэтгэхүй хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон “Спорт өрөлт”-өөр дамжуулан идэвхжүүлэх, суралцагчид сурснаа бататгах мөн суралцагчдыг Монголын Спорт Өрөлтийн Холбооны сайтад чансааг нь тэмдэглүүлэх зорилготой зохион байгуулсан “ХУРД” спорт өрөлтийн чансаа шалгаруулах тэмцээн 12-р сарын 04-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тэмцээн нь 7-10, 12-оос дээш гэсэн 2 насны ангиллаар ганцаарчилсан төрөл буюу 3-3-3, 3-6-3, “Цикл”, Хосын төрөл, Багийн төрлүүдээр явагдсан бөгөөд тэмцээнд Дорнод салбарын нийт 50 орчим суралцагчид амжилттай оролцсоноос авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа дараах суралцагчид тэргүүллээ:

7-10насны ангилалд ГАНЦААРЧИЛСАН төрөлд 3 өрөлтийн нийлбэрээр:

I байр: Г. Гэгээн - 17.294 сек

II байр: М. Эрхэс - 22.157сек

III байр: Ч.Есөн-Эрдэнэ -23.068 сек

11-оос дээш насны ангилалд ГАНЦААРЧИЛСАН төрөлд 3 өрөлтийн нийлбэрээр:

I байр: Т. Тэмүүжин – 14.025 сек

II байр: С. Оргил - 17.731сек

III байр: Н. Оюунбаатар– 19.627 сек

ХОСЫН төрөлд 3×6×3 өрөлтийн нийлбэрээр:

I байр: С. Оргил -13.778 сек

Т.Маралмаa

II байр: Д. Мичидмаа - 14.901 сек

Б.Хэрлэнтунгалаг

III байр: Г. Гэгээн- 14.927 сек

Ш.Идэр

БАГИЙН төрөлд ЦИКЛ өрөлтийн нийлбэрээр:

I байр: Ш.Идэр - 22.318сек

Г. Гэгээн

З.Анар

Н.Оюунбаатар

II байр: Т. Тэмүүжин 25.134 сек

Г. Түшиг

Ө. Төгс-Эрдэнэ

М. Эрхэс

III байр: Д. Мичидмаа - 25.932сек

Б.Хэрлэнтунгалаг

С. Оргил

Т.Маралмаa

Дашрамд дурдахад удахгүй 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр Спорт Өрөлтийн Холбооны улирлын аварга шалгаруулах тэмцээн болох юм.

Жич: Тэмцээнд оролцсон нийт суралцагчдын чансааны мэдээлэл тун удахгүй www.sporturult.mn сайтад байрших болно.

 

“Аймгийн аварга-2021” спорт өрөлтийн чансаа шалгаруулах тэмцээн боллоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх