“Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ нийтийн аж ахуйн салбарын ажилтан нарын өдрийг тохиолдуулан албан хаагчидынхаа дунд олон төрөлтийн тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна.
Биеийн тамир, спортыг сурталчлан таниулах, спорт сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх зорилготойгоор болсон тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээнд 7-н анги цехийн 100 орчим ажилтан хамрагдсан ба Олс таталт, Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Буухай, Дартс гэсэн төрлүүдээр явагдаж, Багийн нийлбэр дүнгээр Цэвэр ус хангамжийн алба 3 жил дараалан цомын эзэн тул цомоо хадгалан үлдээхээр болсон байна.
“Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ албан хаагчдынхаа дунд олон төрөлт тэмцээн зохион байгууллаа | |
Jaran.MN Facebook |