Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн нэрэмжит “Оны онцлох хүүхэд”, баг хамт олныг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Оны онцлох хүүхэд шалгаруулах энэ жилийн шалгаруулалт нь Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдлын үетэй давхцаж байгаа бөгөөд хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцож, өмнөх амжилтаа бататган, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байна.
Монгол улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгаруулдаг “Улсын Оны Онцлох хүүхэд” шалгаруулах 29 дэх удаагийн үйл ажиллагаанд 2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 117 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 30 хүүхдийг “Улсын Оны онцлох хүүхэд”-ээр шалгаруулж, шагнан урамшуулахад Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн 12а ангийн сурагч, Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Баянмөнхийн Ану шалгарч Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ерөнхий сайдаас шагналаа гардан авсан билээ.
1. Аймгийн 2021 оны “Оюунлаг сурагч” номинацид дорнод аймгийн хэрлэн сумын аймгийн тэргүүний 8 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Ганболд овогтой Хүслэн-Эрдэнэ
“МАНЛАЙЛАГЧ СУРАГЧ”
2. Аймгийн 2021 оны “Манлайлагч сурагч”-аар шинэ хөгжил цогцолбор сургуулийн 12 ангийн сурагч Бахатхан овогтой Алимаа
ШИЛДЭГ ТАМИРЧИН
3. Аймгийн 2021 оны “Шилдэг тамирчин сурагч”-аар Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Амарболд овогтой Болд-Эрдэнэ
АВЬЯАСЛАГ СУРАГЧ
4. Аймгийн 2021 оны “Авьяаслаг сурагч”-аар Хэрлэн сумын ерөнхий боловсролын flower сургуулийн 11а ангийн сурагч Эрдэмбэлэг овогтой Энхмандах
БҮТЭЭЛЧ СУРАГЧ
5. Аймгийн 2021 оны “Бүтээлч сурагч”-аар Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Эрдэнэтуяа овогтой Чинхүслэн
“ЭХ ОРОНЧ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СУРАГЧ ”
6. Аймгийн 2021 оны “Эх оронч, байгальд ээлтэй сурагч”-аар Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Бямбабаяр овогтой Өнөбаяр
“ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН СУРАГЧ ”
7. Аймгийн 2021 оны “Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн сурагч”-аар Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Энхтуяа овогтой Үүрийнтуяа
ТЭРГҮҮНИЙ АНГИ ХАМТ ОЛОН
8. Аймгийн 2021 оны “Тэргүүний анги хамт олон “-оор Улсын тэргүүний 1-р сургуулийн Н.Алтанчимэг багштай 12в ангийн хамт олон
“ ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА”
9. Аймгийн 2021 оны “Тэргүүний хүүхдийн өөрөө удирдах байгууллага” номинацид Аймгийн Улаан загалмайн хороон дэргэдэх “Өсвөрийн улаан загалмайн төвийн клуб”-ийн хамт олон
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”
10. Аймгийн 2021 оны “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар С.Дэлгэрмаа эрхлэгчтэй Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарсан байна.