Хэрлэн сумын алслагдсан багуудад “Уушигны эмгэг илрүүлэх” үзлэг зохион байгуулахаар болжээ.
Хэрлэн сумын ЗДТГ, Багийн ажлын алба, БОЭТ-тэй хамтран 01 сарын 13-аас 25-ны хооронд Хэрлэн сумын 1, 2, 3, 5, 8 дугаар багийн иргэдэд Уушигны эмгэг илрүүлэх рентген үзлэг болон, сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг, Коронавируст халдварын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар болсон байна.
01 сарын 13-14-ны өдрүүдэд Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэд Жуковын музейн хажууд II цэцэрлэгийн салбарт рентген үзлэг, Ковид-19-ын эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Энэ сарын 13-наас 25-ны өдрүүдэд "Уушигны эмгэг илрүүлэх" үзлэг зохион байгуулагдана | |
Jaran.MN Facebook |