Дорнод аймгийн малын тоо 11 хувиар буюу 301385 толгойгоор өссөн байна

2022/01/18
Дорнод аймгийн малын тоо 11 хувиар буюу 301385 толгойгоор өссөн байна

Дорнод аймагт 2021 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3051069 толгой мал тоологдсон байна. Нийт малын тоо өмнөх оноос 301385 толгойгоор буюу 11.0 хувиар өссөн байна. 

Нийт мал сүрэгт хонь 48.2 хувь, ямаа 27.9 хувь, үхэр 11.6 хувь, адуу 12.1 хувь, тэмээ 0.2 хувийг эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 368 504 толгой адуу, 353 221 толгой үхэр, 6 493 толгой тэмээ, 1 470 176 толгой хонь, 852 675 толгой ямаа тоологджээ. Өмнөх онтой харьцуулахад хонь 167 116 толгой буюу 12.8 хувиар, үхэр 48 116 толгой буюу 15.8 хувиар, адуу 44 052 толгой буюу 13.6 хувиар, ямаа 41 825 толгой буюу 5.2 хувиар, тэмээ 276 толгой буюу 4.4 хувиар тус тус өссөн байна. 

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Дашбалбар сум 360 047 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Цагаан-Овоо сум 298 394 толгой, Баяндун сум 254 271 толгой, Баянтүмэн сум 249 585 толгой, Булган сум 246 782 толгой мал тоолуулж, аймагт хамгийн их малтай байна.

Баяндун, Дашбалбар, Хөлөнбуйр сумдад тэмээ 17-27 толгойгоор, Халхгол суманд ямаа 2132 толгойгоор буурч бусад сумдад малын тоо 5 төрөл дээрээ өсчээ.

Матад сум адуу, үхрийн тоогоор, Баянтүмэн сум тэмээний тоогоор, Дашбалбар сум хонины тоогоор, Цагаан-Овоо сум ямааны тоогоор тэргүүлж байна.

Хамгийн олон малтай багийг дурдвал: Нийт малын тоогоор Баянтүмэн сумын Жаргалант баг 123737 толгой, Дашбалбар сумын Сэвсүүлжараахай баг 104035 толгой, Дашбалбар сумын Харзат баг 103299 толгой, Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт баг 102714 толгой, Чойбалсан сумын Сүмбэр баг 91105 толгой мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.

Төллөсөн хээлтэгч өмнөх оноос 44191 толгой буюу 4.3 хувиар, бойжуулсан төл 51300 толгой буюу 5.1 хувиар өссөн байна.

Мөн аймгийн хэмжээнд 8556 толгой том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 3172 толгой, хонь 2741 толгой, үхэр 2215 толгой, адуу 425 толгой, тэмээ 3 толгой байна.

Малтай өрх 2021 оны урьдчилсан дүнгээр 8687 болж, өмнөх оноос 482 буюу 5.9 хувиар өссөн байна. Нийт малтай өрхийн 69.1 хувь буюу 6003  өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх  байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 352 буюу 6.2 хувиар өслөө. 

2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 8573 малчин  тоологдлоо. Нийт малчдын 5754 буюу 67.1 хувь нь эрэгтэй, 2819 буюу 32.9 хувь нь эмэгтэй малчид байна.

 

 

 

 

Дорнод аймгийн малын тоо 11 хувиар буюу 301385 толгойгоор өссөн байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх