Дорнодын 6 суманд 25256 толгой мал гаднаас отроор ирж өвөлжиж байна

2022/01/21
Дорнодын 6 суманд 25256 толгой мал гаднаас отроор ирж өвөлжиж байна

Аймгийн хэмжээнд 600 малчин өрхөд 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор Тэмээ 6493 толгой, Адуу 368164 толгой, Үхэр 352583 толгой, Хонь1469717 толгой , Ямаа 852420 толгой, нийт 3049377 толгой мал тоологдож 336381 толгой буюу 12,3% өссөн байна.

Аймгийн хэмжээнд 2022 оны 01 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 хувь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 1-5 см байна.  Цасан бүрхүүлэхийн хэмжээ бага байгаа нь мал улдах болон малын удны усгүй болж байна.

Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын 221 тогтоол, аймгийн Засаг даргын 07 дугаар албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 1550 тонн өвс, 660 тонн тэжээл, малчдын түвшинд 93,064 тонн өвс, 430 тонн тэжээл бэлтгэсэн байна. 

Аймгийн хэмжээнд аймгийн аюулгүй нөөцөд 150 тн өвс бэлтгэхээс 188.3 тн өвс буюу 125.5 хувьтай, 100 тн тэжээл бэлтгэхээс 100 тн тэжээл бэлтгэж 100 хувь, аймгийн аюулгүй нөөц нийт 112.8 хувь, сумын аюулгүй нөөцөд 1400 тн байгалийн хадлан бэлтгэхээс 1491.3 тн өвс буюу 106.5  хувь, 560 тн тэжээл бэлтгэхээс 303.1 тн тэжээл буюу 54.1 хувь, сумын аюулгүй нөөц нийт 80.3 хувь, малчдын түвшинд  93,064 тн өвс бэлтгэхээс 96809 тн өвс буюу 104 хувь, 445 тн тэжээл бэлтгэхээс 337.6 тн тэжээл буюу 75.9 хувь, малчдын түвшинд нийт 90.0 хувьтай бэлтгэсэн байна.

Өвс, тэжээлийн бэлтгэсэн байдал хүснэгтээр харуулвал,

Төрөл

Бэлтгэх

Бэлтгэсэн

Хувь

Дундаж хувь

Өвс /тн/

Тэжээл /тн/

Өвс /тн/

Тэжээл /тн/

Өвс

Тэжээл

Аймгийн аюулгүйн нөөц

150

100

188.3

100

125.5

100

112.8

Сумын аюулгүйн нөөц

1400

560

1491.3

303.1

106.5

54.1

80.3

Малчдын түвшинд

93,064

445

96809

337.6

104.0

75.9

90

 

Улсын тусгай хэрэгцээний “Чойбалсан” аймаг дундын отрын бэлчээрт Дашбалбар, Хэрлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Баянтүмэн, Гурванзагал сумын 164 өрхийн 137,9 мянган толгой мал өвөлжих санал сумдаас ирсэн. Аймаг дундын бэлчээр ашиглалтын захиргаанд тус саналыг хүргүүлсэн. Чойбалсан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар 2021-2022 оны өвөл Чойбалсан сумын аймаг дундын отрын нөөц бэлчээрт мал оруулахгүй байх шийдвэр гарсан байна. 

Аймгийн хэмжээнд 2021-2022 оны өвөл Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Булган, Дундговь, Баянхонгор аймгуудаас 36 өрхийн  адуу 4145 толгой, үхэр 2059 толгой, хонь 12685 толгой, ямаа 6152 толгой, сарлаг 215 толгой нийт 25256 толгой мал Баяндун, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр, Баян-Уул сумдад  ирж өвөлжиж байна.

 

 

 

 

 

Дорнодын 6 суманд 25256 толгой мал гаднаас отроор ирж өвөлжиж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх