Коронавируст халдвараар өдөрт 100-аас дээш иргэн өвчилж байна

2022/01/25
Коронавируст халдвараар өдөрт 100-аас дээш иргэн өвчилж байна

Сар шинийн босго дөхөж үүнийгээ даган иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж байгаа энэ цаг мөчид сүүлийн 24 цагийн байдлаар 7 суманд нийт 104 тохиолдол бүртгэгдлээ.Тухайлбал; Хэрлэн сумд 82, Хөлөнбуйр 7, Баянтүмэн 6, Цагаан-Овоо, Чойбалсан сумдад тус тус 2 тохиолдол бүртгэгдсэн бол Гурванзагал суманд 1 илээд байна. Эдгээр тохиодлуудын ойрын хавьтал 3238 байх. Иргэд уламжлалт баяраа тэмдэглэх үү?, Улсын онцгой комиссын шийдвэрийг дагах уу? гэсэн сонголттой нүүр тулав. Эцсийн дүнд эрдэнэт хүний эрүүл мэнд нэгдүгээрт гэдгийг ухаант ард түмэн минь эрхгүй тунгаах биз ээ.

Өвчлөл өсөн нэмэгдсээр байхад дархлаажуулалтад хамрагдаж  байгаа хүмүүс өдрийн од. Мөн дээрх цагийн байдлаар гэхэд 88 иргэн дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан байна. Тодруулбал 1 иргэн нэгдүгээр тун, 36 иргэн  дөрөвдүрээр тунгаа хийлгэсэн бол үлдсэн 51 нь иргэн гуравдугаар тундаа хамрагджээ.

Нийт халдвар авсан иргэдийг эмнэлзүйн байдлаар авч үзвэл  хөнгөн 1278, хүндэвтэр 57, хүнд 16 иргэн гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 61 иргэд эдгэрч эмнэлэг, гэрийн ажиглалтаас гараад байна.  

Коронавируст халдвараар өдөрт 100-аас дээш иргэн өвчилж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх