Манай аймгийн хувьд ХӨСҮТ-рүү хувилбар тодорхойлох 2 сорьц илгээсэн ч одоогоор хариу нь ирээгүй байгаа. Улсын хэмжээнд нийт ковидын халдвараар өвчилсөн иргэдийн 90 хувь омикрон хувилбарыг тээж байгаа тухай аймгийн ЭМГ-дарга Ч.Оюунаа цаг үеийн мэдээллээр хэлсэн. Үүнээс үзэхэд омекрон аль хэдийн иргэдийн дунд тархсан гэхэд хилсдэхгүй.
Дархлаажуулалтад хамрагдаж байгаа иргэд харьцангуй бага байгаа тул уг ажлыг эрчимжүүлэх үүднээс “Дархлаатай Чойбалсанчууд” аяны Хэрлэн сумын Онцгой комиссоос явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гуравдугаар тундаа 12.859 буюу вакцин хийх боломжтой нийт иргэдийн 70 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Дархлаажуулалтын байнгын түр цэгүүд “Шүр” зах , “Шүр” захын замын уулзвар , “Тана” зах, “Хэрлэн номин” худалдааны төв, Цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад ажиллаж байгаа юм.
Сүүлийн 24 цагт 171 тохиолдол бүргэгдлээ. Үүний 135 нь Хэрлэн суманд бол бусад нь тохиолдлууд Баяндун, Гурванзагал, Дашбалбар,Булган, Баянтүмэн, Матад, Халхгол, Хөлөнбуйр, Цагаа-Овоо гэсэн сумдад шинээр халдвар илэрсэн байна. Эмчлүүлж буй иргэдээс 54 хүн бүрэн эдгэрчээ.
Манай аймаг халдварын улаан түвшинд орсон уу? | |
Jaran.MN Facebook |