Асралт-Үйлс ӨЭМТ-ийн явуулын баг 181 иргэнийг вакцинжуулжээ

2022/01/26
Асралт-Үйлс ӨЭМТ-ийн явуулын баг 181 иргэнийг вакцинжуулжээ

Асралт-Үйлс өрхийн эрүүл мэндийн төв  нь Политехникийн дотуур байранд энэ сарын 19-ний өдрөөс эхэлж  шинжилгээний цэгийг ажлуулаад байгаа.  Тухайн өдрөөс  өнөөдрийг хүртэл нийт 330 эерэг тохиолдол илэрчээ. Үүний 142 нь хүүхдүүд байна. Зөвхөн тухайн цэг дээр гэхэд батлагдсан тохиолдлын 43 хувийг хүүхэд эзэлж байгаа  тул хүүхдээ халдвараас хамгаалахыг эцэг эхчүүдэд анхаарууллаа.

Дархлаажуулалтийн явуулын баг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулж нийт 181 иргэнийг вакцинжуулаад байна. Харин "Дархлаатай Чойбалсанчууд" аяны хүрээнд автобусаар 64 иргэнийг дархлаажуулжээ.

Асралт-Үйлс ӨЭМТ-ийн явуулын баг 181 иргэнийг вакцинжуулжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх