Сэргэлэн сумын ЭМТ хүний нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлж ажилчдаа ээлжийн хуваарьт оруулжээ

2022/01/27
Сэргэлэн сумын ЭМТ хүний нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлж ажилчдаа ээлжийн хуваарьт оруулжээ

Сэргэлэн сум  дархлаажуулалтад хамрагдвал зохих иргэдийнхээ 40 хувийг вакцинжуулжээ. Тодруулбал 1370 иргэний 567 нь бүрэн тундаа хамрагдаад байна.

Тус сум иргэдийнхээ мэдэх эрхэнд түлхүү анхаарал хандуулж Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий гарын авлагыг тарааж 201 өрхөд хүрч ажиллажээ.  Мөн сумын Анхан шатны  Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд иргэдэд цахим болон утсаар зөвлөмж, мэдээлэл өгч нэмэлт хүч болон ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын ажиллах хүч, хүний нөөцийн асуудал энэ цаг үед нэн чухал билээ. Хүний нөөцийн хомстол үүсэхээс сэргийлж Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төв эмнэлгийн ажилчдаа тогтсон хуваарьт оруулжээ. Түүнчлэн шинжилгээний цэг, халдвартай иргэнийг үзэх амбулаторийг эмнэлгийн тусламж үйлчилгээнээс тусад нь салгаж үүсч болох эрсдэлийг буруулах арга замуудыг ашиглаж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар хоёр голомтоос 5 иргэний ковидын эерэг хариу илэрчээ.Голомтын эцсийн халдваргүйтгэлийг 9 удаагийн давтамжтай зохион байгуулж нийт 114м2 талбайд хийсэн байна.

Сэргэлэн сумын ЭМТ хүний нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлж ажилчдаа ээлжийн хуваарьт оруулжээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх