Жаран.мн сайт улсын аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Дорнод аймгийн Цагаан-овоо сумын Зүрх багийн аймгийн аварга малчин Цэрэндашын Жаргалсайхантай танилцана уу.
Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн малчин Жаргалсайхан нь 1969 онд малчин ард Цэрэндашийн 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
1977 онд сургуульд элсэн суралцаж, 1983 онд Техник мэргэжлийн сургуулийг Гагнуурчин мэргэжлээр төгссөн. Ажлын анхны гараагаа Галуут нэгдэлд өрлөгчин, гагнуурчнаар эхлүүлж байсан. 1985-1987 онд ажиллаж байгаад цэргийн албанд морджээ. Халагдаж ирээд сумын Авто гражид туслах ажилтан, 1990-1992 онд Худалдаа бэлтгэл ангид нярав, туслах ажилтан хийж байгаад 1992 онд Галуут нэгдлийн үйл ажиллагаа өөрчлөгдөж татан буугдахад өөрт оногдох өмч хөрөнгийг авч эхнэр Н.Нямбүтэдийн хамт 3 дугаар багийн нутаг “Дунд энх“ гэдэг газар малаа маллан малчин болсон.
Ц.Жаргалсайхан нь мал сүргээ жилийн дөрвөн улиралд гэр бүлийн хамт маллан,мал маллагааны туршлагаа залуу малчдад байнга зааж зөвлөж, түр болон байнгын ажлын байрыг бий болгож орон нутагтаа ядуурлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа малчдын нэг билээ. Багийн болон хөрш зэргэлдээ сумын малгүй өрх болон амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхүүд, залуу малчидтай гэрээ байгуулан туслах малчнаар ажиллуулж байна. Мөн тухайн жилд ажиллаж буй туслах малчны оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг тогтмол төлдөг. Үүнд гурван туслах малчин өрхийн гурван оюутанд 24 сая төгрөгийн төлбөр төлж, 7,5 сая төгрөгөөр 3 малчин өрхөд гэр авч өгсөн байна.
Ц.Жаргалсайханы гэр бүл нь 2018 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн онцгой гишүүнээр элссэн. 2018-2020 онд тус нийгэмлэгт 10 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн байна. Хүмүүнлэгийн үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа “Нигүүлсэн Үйлст” гэр бүл юм.
Түүний ажил хөдөлмөрийн амжилтаас дурдвал :
Улсын аварга малчдыг танилцуулж байна: ЦЭРЭНДАШЫН ЖАРГАЛСАЙХАН | |
Jaran.MN Facebook |