Сар шинийн баярыг тохиолдуулж иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэхийн зэрэгцээ халдварын тархалт ч өсөн нэмэгдсээр байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын цаг үеийн мэдээлэлд өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар шинээр 143 халдвар илэрчээ. Чойбалсан, Чулуунхороот сумдаас бусад бүх сумдад дээрх тохиолдлууд гарсан нь ард иргэдийн дунд цагаан сарын баярын хөл хөдөлгөөн хэр зэрэг байгааг харуулж байна.
Одоогийн байдлаар коронавируст халдвараар 63 хүн нас бараад байгаа билээ. Нийт эмчлүүлж байгаа иргэдийг эмнэлзүйн шинж тэмдэгээр ангилвал хүндэвтэр 96, хүнд 5, нэн хүнд 1 тохиолдол байна.
Дархлаажуулалтад гурав, дөрөвдүгээр тунд тус тус 104 хүн хамрагдсан. Гуравдугаар тунд нийт 27560 хүн хамрагдсан бол дөрөвдүгээр тунд 2832 иргэн бүрэн дархлаажуулагдсан байна.
Дорнод аймагт ковидын халдвараар 63 хүн нас барсан байна | |
Jaran.MN Facebook |