Дорнод аймгийн Дашбалбар сумаас төрсөн аймгийн аварга малчдыг танилцуулж байна

2022/01/28

Жаран.мн сайт аймгийн аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн малчин Цэдэнбалын Батбаяртай танилцана уу.

Дашбалбар сумын Харзат багийн малчин Цэдэнбалын Батбаяр нь 1997 оноос хувийн мал аж ахуйг эрхлэн одоог хүртэл тасралтгүй 24 жил мал аж ахуй эрхэлж байна. Тэрээр эцэг эхээсээ мал маллах арга ухааныг өвлөн суралцаж, отор нүүдэл жилийн дөрвөн улирлын турш хийж, төл малаа хорогдолгүй 100 хувь авч сүргийн бүтэц чанарыг тогтмол сайжруулахын зэрэгцээ мал сүргээ эрүүлжүүлэх, халдварт, паразипах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаардаг.

Ц.Батбаяр нь буриад хонь омгоор баталгаажихад өөрийн гар бие оролцож ажилласан бөгөөд түүний хонин сүргийн 60 хувь буриад омгийн хонь. Тэрээр өөрийн сумандаа буриад омгийн хонийг түгээн дэлгэрүүлж, буриад омгийн хонины давуу талыг малчдад сурталчлах, цөм сургийг бүрдүүлэх ажилд идэвх санаачлагатай ажиллаж зах зээлд 2019, 2020, 2021 онд нийт 50 орчим толгой хурган хуц борлуулсан байна.

Өөрийн мал сүрэгтээ саравчтай хашаа 2, гүн өрийн худаг 1, гар худаг 2-ыг тус бур гарган тохижуулж жил бур 45-60 тн байгалийн хадлан, 5 тн тэжээл, 10 тн шуу бэлтгэж өвөл, хаврын улиралд мал сүргээ угжуулан тэжээж ажилласнаар онд мэнд сайн оруулж, малынхаа ашиг шимийг нь бүрэн ашигладаг ажээ. Тэрээр сүүлийн З жилийн хугацаанд сумын 10 өрхийг 325 хонь, 43 үхэр, 39 адуу нийт 407 толгой малаар малжуулсан байна.

 

Жаран.мн сайт аймгийн аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Дашбалбар сумын Чух багийн малчин Дугаржавын Дөлгөөнтэй танилцана уу.

Дугаржавын Дөлгөөн 2008 онд гэргий Х.Баярхандтай амьдралаа холбон З хүүхдийн эцэг эх болон малын ашиг шимийг хүртэн амьдралаа авч яваа үлгэр жишээ малчин өрх билээ. 2012 оноос эхлэн тасралтгүй 11 жил хувийн мал аж ахуй эрхэлж , мал сүргээ тасралтгүй өсгөн, ашиг шимийг нь хүртсээр 2017 онд Сумын сайн малчин цол тэмдгээр шагнагдсан.

2012 оноос эхлэн бог малаа түрээсийн гэрээгээр маллуулж бойжсон төлийн 50 хувиар малжуулж эхэлсэн. Энэ намар 4 малчин өрхөд гэрээгээр бог малын түрээс өгдөг байна. Мөн туслах үхэрчиндээ жилийн хүнс, ахуйн хэрэглээг нь ханган сар бүр 350.000 төгрөгөөр цалинжуулахаас гадна өвлийн улиралд тугал малласан урамшуулалд 10 тугал тутамд 1 тугал олгон малжуулна.

 Бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Д.Дөлгөөн санаачлага гарган ойр хавьд нутагладаг айл ерхуудийн хамт намартаа үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэж байна. Хувийн хөрөнгөөр 20 гаруй шувууны суудал засжээ.

Д.Дөлгөөн аавынхаа сургаал зөвлөмжийн дагуу малаа маллаж өсгөхийн зэрэгцээ малын ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах, үнэ үнэлгээг нь өсгөхөд сум орон нутагтаа хувь нэмрээ оруулж яваа "Мянгат малчин" юм.

 

Дорнод аймгийн Дашбалбар сумаас төрсөн аймгийн аварга малчдыг танилцуулж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх